Хэн ч бай та намайг
Харагдах царай үзэгдэх биеэр минь
Хачирхан гадуурхан харах хэрэггүй
Хачин зантай гэж
Хорон бузар үгээр
Хов хутган хоорондоо ярих хэрэггүй
Магадгүй би чам шиг
Сайхан үгээр ярьдаггүй байж болно
Сайрхаж өөрийгөө магтдаггүй байж болно
Хатуу ширүүн гэж
Хачирхан гайхах хэрэггүй
Харааж ерөөгөөд ч бас хэрэггүй
Би тань шиг хуурамч инээдийг
Баг болгон нүүрэндээ зүүхгүй
Башир аргаар баяжиж
Буяндаа би бузар хийхгүй
Гаднаа хатуу, дотроо зөөлөн сэтгэлтэй байж болно
Гагцхүү та намайг шүүмжлээд хэрэггүй
Өөрийгөө хичээ
Энэ л олдсон амьдралаа би
Өөрт чинь биш өөртөө амьдарсан болохоор
Өр зүрх минь
Өрөөл бусдын өмнө буруугүй.
Харагдах царай үзэгдэх биеэр минь
Хачирхан гадуурхан харах хэрэггүй
Хачин зантай гэж
Хорон бузар үгээр
Хов хутган хоорондоо ярих хэрэггүй
Магадгүй би чам шиг
Сайхан үгээр ярьдаггүй байж болно
Сайрхаж өөрийгөө магтдаггүй байж болно
Хатуу ширүүн гэж
Хачирхан гайхах хэрэггүй
Харааж ерөөгөөд ч бас хэрэггүй
Би тань шиг хуурамч инээдийг
Баг болгон нүүрэндээ зүүхгүй
Башир аргаар баяжиж
Буяндаа би бузар хийхгүй
Гаднаа хатуу, дотроо зөөлөн сэтгэлтэй байж болно
Гагцхүү та намайг шүүмжлээд хэрэггүй
Өөрийгөө хичээ
Энэ л олдсон амьдралаа би
Өөрт чинь биш өөртөө амьдарсан болохоор
Өр зүрх минь
Өрөөл бусдын өмнө буруугүй.
elaborate?