Үхэл

Хүний амьдрал маш богинхон, яг л өглөөний шүүдэр шиг.Бид амьдралдаа алдаж эндэж. ухаарах завгүй явсаар байтал өөрт оногдсон амьд явах хугацаат хоногийн маань тоо дуусдаг. Үхсэний дараа бидний сүнс хаашаа явж, ямар замаар хойд төрлөө олдог вэ гээд л маш олон мэдэхгүй асуултнууд бидэнд байдаг билээ. Нэгэн удаа энэ тухай буддын шашины гүн ухааны номноос уншиж мэдэж авсан зүйлсээ та нартайгаа хуваалцах гэсэн юм. Болгооно уу.
 
Үхэл бол нарийн хий ба сэтгэл хоёр биеэс аажмаар салах үйл явц юм.Нойр хүрч байгаатай адил боловч сэтгэл гэгээн гэрлийн түвшинд хүртэл очиж, дараагаар нь биеэс сална. Үхлийн үйл явц 5 үе шаттай ба тус бүр харилцан адилгүй үргэлжлэх цаг хугацаатай байдаг.

Үхлийн 1-р үе: Бүдүүн хувьт сэтгэл бүдүүн хувьт биеэс салж эхлэх үед биеийн чадал доройтож, хамгийн гол ноёлогч мэдрэхүйн эрхтэний үйл ажиллагаа алдагдан-хараа бүдгэрэн сүүмэлзэж харанхуйлдаг.Биед шахагдан, дарагдах мэдрэмж үүсэж элсэн доор булуулсан юм шиг эсвэл гэнэт тулгуургүй болж унаж байгаа мэт болдог\Бид унтаж байх үедээ үүнтэй төстэй байдлаар зүүдэлдэг шүү дээ\.

Үхлийн 2-р үе: Амгалан ба шаналалыг сэрэх хүчгүй болдог.Юмсын адил төстэй хэлбэрийг ялгаж таних билиг алдагддаг. Биеийн шингэн алга болж нүд, ам хуурай болдог. Усаар энэ хатанги байдлыг зогсоож чаддаггүй.Сонсох чадваргүй болж, ойр хамаатан садны хүмүүс ярихын тулд чанга хашгирах хэрэгтэй болдог.

Үхлийн 3-р үе: Аливааг ялгах чадвараа алдана. Ойр дотны хүмүүсийнхээ нэрийг санахгүй, тэднийг танихгүй болдог. Бие захаасаа эхлэн хөрч эхэлдэг. Амьсгал суларч, үнэрлэх чадваргүй болно. Ойр дотны хүмүүс гар хөлийг нь хичнээн ч дулаацуулах гэж оролдовч цэв хүйтэн хэвээр байдаг. Дотор үзэгдэл нь: хар дэвсгэр дээр улаан оч үсэрч байгаа мэт болдог.

Үхлийн 4-р үе: Өөрийн хүсэл санааг алдана. Амтлах хүрэлцэхүйн мэдрэмж зогсоно. Дотор үзэгдэлд :харанхуйн дунд зүүний үзүүр төдий гэрэл бий болж амьсгал зогсоно. Амьсгал хэдий зогссон боловч, сэтгэл биеийг орхихоос нааш үхээгүй байдаг.Зарим тохиолдолд, зарим хүмүүсийн хувьд амьсгал зогссон даруйд сэтгэл биеийг орхин гарч болно, эсвэл сэтгэл биед 3 өдрөөр байж болдог. Зөвхөн бясалгал, эрдмээр далдыг харах чадвартай болсон хүн үхэл үнэхээр болсон эсэхийг хэлж чаддаг.

Үхлийн 5-үе: Буян ба нүглийн тухай бодох бүх үйлдлүүд сэтгэл нарийсахын хирээр зогсдог. Хийн энерги дотооддоо чиглэх хөдөлгөөнтэй болдог ба биеийн дээд хэсгийн хий зүрхний хүрдийг чиглэн доош урсахад биеийн дотоод үзэгдэл: шөнийн цэлмэг тэнгэрт тэргэл сар байх адил цагаан өнгөтэй байдаг. Дараа нь биеийн доод хэсгийн хий зүрхний хүрдийг чиглэн дээш урсахад биеийн дотоод үзэгдэл: нарны туяа адил улаан болдог.Бүх хий дахин буцаж эвдэрэшгүй дусалд шингэхэд биеийн дотоод үзэгдэл нь хар болдог. Эцэст нь үхлийн сүүлчийн үзэгдэл нь үүр цайхын өмнө тэнгэрийн зүүн хаяанд үзэгдэх анхны гэрэлтэй адил гэгээн гэрэл болдог. Нарийн хийд тулгуурласан сэтгэл одоо биеэс гарах ба энэ үед гүн нойрсож байснаа зүүдэлж байгаатай адил болдог.
\Энэ сэдэвээ цааш дэлгэрүүлж бичихийн тулд ганц хоёр үг хэллэгийг тайлбарлая: ЭВДЭРШГҮЙ ДУСАЛ: Эхийн умайд байрлах өндгөн дотор байрладаг. Энэ нь эх эцгийн аль алинаас олсон биет элементүүдээс бүрддэг бөгөөд “эвдрэшгүй” байдаг нь үр тогтсоноос эхлээд үхлийн яг өмнөх мөч хүртэл хөдлөшгүй хэвээр байдаг\.
 
БАРДО – Зуурдын төрөл

Эвдрэшгүй дуслын нээгдэх байдал нь заримдаа хамрын нүхээр гадагшлах улаавтар шингэн болон, нууц эрхтэнээс цагаавтар шингэн гарахаар мэдэгддэг. Сэтгэлийн нөлөөгөөр идэвхижсэн нарийн хий нь Бардогийн төрөлхтний биеийг үүсгэдэг ба тэрхүү төрөлхтөн 5 эрхтний мэдрэхүйтэй ба бодож чаддаг. Тэр эхлээд хүүрийг тойроод уйлж байгаа ойр дотны хүмүүсийг хардаг. Тэдэнтэй ярихыг оролдовч Бардын төрлийн амьтдыг тэд харж, сонсож чаддаггүй. Гутралын байдалтайгаар урьд төрөлтэй холбоо тасарч, үхэх үеийн сэтгэлийн байдалаас болон үйлийн үрээр дараа төрлөө авдаг. Үхлийн 3 дахь шатанд боловсорсон үйлээр \айж сандралгүй, тайван, маань мэгзэм унших юм уу нүдэндээ, ухаандаа бурхадыг харах бодох. Эсвэл үхэж байна гэдгээ мэдрэн айж цочирдон сандарах, уйлах, орилох г.м\ бардын төрөл дэхь биеийн төрх хойд төрлийн биетэй төстэй болдог.Хэрвээ хойд төрөлдөө үхэр болж төрөх байвал бардын төрөл үхэртэй, хэрэв хүн болж төрөх бол хүнтэй төстэй болдог.Бардын төрөлхтөн хатуу биетийг нэвтрэн гарах чадалтай, тухайн нэг газрын тухай бодох төдийд тэндээ очдог. Ирээдүйн эцэг эх хүүхэдтэй болох байдалд үйлээрээ татагдсан бардын төрөлхтөн үгүй болж , түүний сэтгэл хамгийн нарийн болж , хийн энергийн хамт эхийн умайд орж , боловсрох гэж буй үртэй нийлдэг. Үйл сэтгэлийг идэвхжүүлдэг. Түүнээс болж хий эвдрэшгүй дуслаас гарч 2 чиглэлд урсах явцдаа эхийн болон эцгийн биет элементүүдээс заримыг нь авч байдаг. Эцгийн талын элементийн дийлэнхийг тээсэн хийн чиглэл биеийн дээд хэсэг болдог ба эхийн талын элементийн дийлэнхийг тээсэн чиглэл нь биеийн доод хэсэг болдог. Эвдрэшгүй дусал нь “зүрхний хүрд” гэж нэрлэгддэг цэг дээр үлддэг ба урсаж байгаа хийн нөлөөгөөр үүсэж бий болсон хийн салбар судлуудын систем нь үр хөврөлийн эсүүдийн бүдүүн биеийн хэлбэрийг зохион байгуулах загвар болдог. Урьд насны тухай дурсамж эхээс мэндэлсний дараа ч хүүхдэд хадагалагдаж байдаг боловч хэлд ороогүй учраас бусдад хэлж чаддаггүй. Шинэ авсан төрлийн тухай мэдлэг давамгайлсаар урьд төрлийн тухай төдхөн мартдаг.
 
Үхлийг хувцас солих төдийд бодож, тайван хүлээж авдаг монгол ухаалаг хөгшидөөрөө өөрийн эрхгүй бахархах юм аа.


elaborate?