Энэ шүлэг надад их таалагдлаа. Та нарт ч бас таалагдах байх гэж бодож байна.
Өлзийсайхан Болорцэцэг
Гуниг,шаналал цөхрөл зовлонгүй
Гоочилж намайг шоолох хүнгүй
Ганцаар тэнд амьдрахсан
Би зүгээр л төсөөлөлдөө амьдрахыг хүснэ
Толгой эргэтлээ асуудал бодолгүй
Таарсан хүмүүс намайг гаднаас дүгнэхгүй
Тайван тэнд ганцаар байхсан
Би зүгээр л төсөөлөлдөө аьдрахыг хүснэ
Хөөрөн баясах хүүхдийг ажаад л
Хөхөрч цэнхэртсэн тэнгэрийг ширтээд л
Хөөцөлдөж сүүдэртэйгээ ганцаар тоглохсон
Би зүгээр л төсөөлөлдөө амьдрахыг хүснэ
Шаналал нулимсгүй амьдарч
Шавайгаа ханатал наадаж
Шаналсан сэтгэлээ тэнд аргадахсан
Би зүгээр д төсөөлөлдөө амьдрахыг хүснэ
Үнэт зоосны нүхийг тэнд хааж
Үхэл хагацалгүй баясч
Үүрд мөнхийн жаргалыг тэнд үзэхсэн
Би зүгээр л ийм нэгэн төсөөлөл дунд амьдармаар байна.
elaborate?