Эмгэнээ үүрсэн нь

Хоёр лам хүрээ орж багшдаа мөргөж адис авахаар явж байтал нэгэн гол тааралдаж гэнэ. Тэгээд хартал, нэгэн настай эмгэн голын хажууд сууж байжээ. Тэр хоёр ламыг эмгэн харчихаад : Та хоёр намайг гол гаргаж өгч туслаач гэж гуйсанд нэг лам нь ийнхүү боджээ.
-За за, энэ ч лам хүнд дэмий юм болно. Нүгэл хийснээс туслаагуй байсан нь дээр.
Тэгтэл нөгөө лам нь эмгэнийг үүрээд гол гаргаж өгч туслаад тэд цааш явжээ. Харин замын турш нөгөө эмгэнд туслаагүй лам нь нөгөө ламыгаа:
-Чи ч өнөөдөр том нүгэл хийлээ дээ. Эмэгтэй хүнд хүрч ч болохгүй байтал чи бүр үүрээд гол гаргачихлаа гээд л шүүрс алдаад явж гэнэ.
Хийддээ иртэл нөгөө лам чинь багшид хов хүргэсэнд багш ламтан нэг их юм хэлсэнгүй.
Хурал ч дуусаад орой унтах гэж байтал нөгөө лам дахиад л:
-Чи өнөө шөнө нүглээ сайн наминчлаарай. Том нүгэл хийснээ мартаагүй биз гэхэд эмгэнд тусалсан лам нь:
-Би нүгэл хийсэн бол нэг л нүгэл хийжээ. Тэр үедээ болоод өнгөрсөн юм байгаа биз дээ. Харин чи тэр эмгэний өнөөдөржингөө үүрээд байхаа болиоч гэжээ.



elaborate?