Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт уншигч нар минь. Та бүхэндээ энэ удаад Чикаго хотод ажиллаж амьдарч байгаа авьяаслаг яруу найрагч, зохиолч Базарын Мөнхдэлгэрийн уран бүтээлүүдээс танилцуулах гэж байгаадаа маш их баяртай байна.Цаашид манай блог нь энэ яруу найрагчийн зохиол бүтээлүүдээс байнга нийтлэн гаргаж байх болно .
Үүрийн гэгээ
Үнэгчлэн нойрсох нутгийнхаа торгон хар хөнжилийг
Үүрийн гэгээ сөхөн бодисын орчлонг сэрээхүйд
Үүлэн цагаан гэрээс инээмсгэлэн гарах бүсгүйн
Үзэсгэлэнт царайнд ойсон нарны гэрэл чавхдаж
Уулын сүүдэрт дарагдсан булгийн усанд гэрэлтэн
Уруул үнсэх долгионд нь шишир туяа үүсэгвэй
Толгодын дээгүүр нүүгэлтсэн саарал манан хөнжилийг
Тэнгэрийн хаяанд цухалзах нарны цацраг сөхөхүйд
Талын шөнийг эзэмдэн адуундаа исгэрсэн залуугийн
Танан цагаан шүдэнд үүрийн туяа ойсоор
Хөвч тайгын сүүдэрээс хөхөө шувууг уянгалуулан
Хөвчин дэлхийг баясгасан хөгжимийн эгшиг үүсгэвэй
Амрагийн шөнийг хучсан дурлалын цагаан хөнжилийг
Алсаас өнөдлзөх нарны гэрэлт саваа чангаахуйд
Аадарын дусалууд тогтсон навчисын зулайг үнэрлэхээр
Алтан цацраг айлсаж моддын чөлөөгөөр сүлбэлдэн
Царс модонд сүүдэрлэсэн цэцэгсийн дотор гэрэлтэж
Цэнхэр гарагтай хуримласан нарны найрыг үүсэгвэй
Базарын Мөнхдэлгэр.
elaborate?