Бэрхшээл ба бодит байдал

“Буддизм бидний амьдралын хэмнэлд…” номноос түүвэрлэн бичив.


Амьдралд олон зүйл бүтэхгүй тийшээ хандах нь элбэг,хамгийн наад зах нь бидний хүссэнээр болдоггүй.Хүүхэд байхдаа олон удаа томчуудаас зовлон бэрхшээл гэдэг үгсийг олонтоо сонсож байжээ. Одоо бодоход амьдралын үй түмэн ачааг нуруундаа үүрэн түүндээ цөхрөн явж байгаа томчуудын үг байжээ.Хүний амьдралын явцад тохиолдох өвдөх, өтлөх, үхэхийн зовлонгуудыг арилгахад хэн ч амжилт гаргаагүй гэдгийг хүн төрөлхтний түүх харуулна. Харин “зовлон бэрхшээл” гэдэг үгийг таны үгийн сангаас арилгаж болно.

Бид голдуу уйтгар, бухимдал, ууртайгар ханддаг тэдгээр бүтэмжгүй зүйлүүд нь бидний аз жаргалд учрах саад биш харин ч аз жаргалын эх үүсвэр болж болно. Энэ нь тухайн зүйл зовлон мөн үү , үгүй юу гэдэг нь бидний өөрсдийн баримтлах үзэл бодлоос хамаарна.Бэрхшээл бүхэнд өөрийгөө төвчлөн түүнд  хорслоор хандаж, гадаад ертөнцийг өөрийнхөө зовлонд буруутгасаар байвал юмс ямагт бидний эсрэг эргэсэн юм шиг санагдаж, хэзээ ч уйтгар, айдас, уураас ангид байж чадахгүй.

Бурхан багш бүх зовлон сэтгэлээс үүдэн гардаг гэж айлдсан .Мөн бүх жаргал ч сэтгэлээс үүдэн гардаг хэмээжээ.Гадаад ертөнц хатуу хөдлөшгүй байдлаар, сэтгэлээс ангид тусгаар, хүн бүрийн хувьд ав адил, ертөнц дотор бид идэвхигүй ажиглагч байдлаар амьдардаг хэмээх таамаглал буруу.Сэтгэлээс ангид орших гадаад ертөнц гэж гүй.Хүн бүр өөрийн сэтгэлийн тусгалаар бүтээсэн ертөнц дотор амьдардаг: 2 хүн юмсыг яг адилхан мэдрэн гэж үгүй.Хэрвээ амьдралаа сайтар ажиглавал хүн тус бүр өөр өөрийн гэсэн тусгалын загвартай байдаг учраас түүгээрээ дан ганц өөртөө өвөрмөц нэг ертөнцийг бүтээдэг. Жишээ нь: Дурласан үед ,цэцэг ногоо сайхан өнгөөрөө гэрэлтэн, шувууд хамгийн сайхан дуугаа дуулж, ертөнц маань амлалт, аз жаргалаар дүүрэн санагддаг. Харин зовлон бэрхшээл  тохиолдсон үед ертөнцийн өнгө урсан нүүж , зэс нь цухуйж,бүх юм буруу, утгагүй мэт санагддаг.Гутарсан болон дурласан 2 хүн нэгэн ижил гудамжаар явах үед тэр 2-н алд дэлмээр ялгаатай ертөнцөөс гадна өөр нэг ертөнц тусдаа оршиж байна уу?Тэр гудамж нэгэн зэрэг сайн муухай байна гэж үү?

Зовлон бэрхшээлийг аливаа хүн төрөлхтөн ба амьд бодгаль хүсэхгүй нь мэдээж, гэхдээ зайлшгүй ирэх зовлон бэрхшээлийг яаж ямархуу байдлаар даван туулах нь хувь хүний сэтгэлээс хамааралтайг бид мэдлээ.

Бэрхшээлд зовохгүй байхын тулд эхлээд, бүтэмжгүй байдлыг хүсэхгүй байх хандлагыг зогсоох ёстой. Юмс хэзээд л бүтэлгүйтэж  байдаг, тиймээс тэр үед зовох нь юунд ч хэрэггүй гэдгийг таньж ухааран , зовлонг дургүйцэхээ болих ёстой.Далай багшийн хэлсэн үг байдаг: хэрвээ бэрхшээл зовлонг засаж болохоор байвал уйтгарлах хэрэггүй түүнийг засахын тухайтаад хийх ёстой юмаа хийх хэрэгтэй , хэрвээ түүнийг засах боломжгүй байвал уурлаж уцаарлаж уйтгарлах хэрэггүй.

Зовлон бэрхшээлийг зөвхөн өөрт нь л тохиолдсон мэтээр авч үзэн зовон, шаналж эргэн тойрны хүмүүсдээ өөрийн зовлонгоо нялзаан амьдрах нь зөвхөн өөрийгөө бодсон хувиа хичээсэн зангаас гардаг. Ингэж бухимдаж уурлаж байхын оронд би ганц зовж байгаа нь биш шүү дээ, надтай адил мянга мянган хүн бас л зовж байгаа даа гээд арай уужим ухаанаар бодвол өөрийн эрхгүй өөрт учирсан  зовлон бэрхшээл тань хөнгөрөөд ирэхийг мэдэрнэ.

Зовлонтой байдалд хүчтэй дургүйцэхээ болих хэрэгтэй, учир нь айдас түгшүүр зөвхөн зоригийг мохоож, хүнд хорлолыг улам нэмэгдүүлдэг. Сэтгэл аливаа нэгэн бэрхшээлийг мэдэрч эхлэнгүүт түгшүүр төрнө. Өчүүхэн төдий зовлонг тэсэшгүй хэцүү болгодог түгшүүрийг эдгээхийн тулд бэрхшээл зовлонтой нүүр тулж , тэдгээрийг бидний сэтгэл гэгч хэрхэн дэвэргэж ихэсгэснийг ойлгох хэрэгтэй.Үүнийг олж харснаараа зовлонг зогсоох бус харин бидний дотоод амгаланг хорлохоос хамгаалж байгаа хэрэг юм.


Мөн зовлон бэрхшээлийг даван туулах өөр нэг арга бол зовлон тохиолдоход аз жаргалтай байх хандлагыг өөрт дадуулах. Зовлонг “ миний зовлон” хэмээн тодорхойлох бус бусдын энэ зовлонг өөртөө сайн дураараа авсан гэдэг талаас нь харвал өөртөө харамсах зовлонгоос сэтгэлээ их аз жаргалд хувиргаж чадна. Түүнтэй адил , хэрвээ буссдад туслахыг хүсэж байгаа бол тэдний юу мэдэрч байгааг мэдэх шаардлагатай, мөн өөрийнхөө зовлонг ч тустай талаас нь харж болох бөгөөд учир нь түүгээр дамжуулан бусдын зовлонг мэдэж , чин зүрхээрээ энэрэнгүй хандахад тусалдаг.

Омог бардамнал нь аз жаргалыг үгүй болгодог, гадаад саад бэрхшээлээс илүү том бэрхшээлийг үүсгэдэг учраас өөрийн бэрхшээлд тулгуурлан ихэмсэг зангаа дарах зэвсэг болгож болно.

Хэрвээ бид өөрсдийгөө еэ еэ, бөөвөө гэж шоолж , бусдад өөрийнхөө алдааг хэлбэл омгоо үгүй болгож, цаг ямагт алдаа, өөрийн сул дорой зангаа нуух гэсэн мэдрэлийн үйл ажиллагааг хөнгөлөн биеийн эрүүл мэндээ хамгаалах болно .Муу нуухаар сайн илчил гэж үг байдаг. Харин ийм тохиолдолд хүмүүс биднийг шоолох бус харин ч сайнаар хандаж илүү итгэнэ.?

Хамгийн аюултай дайсан болох уурын ерөндөг нь тэвчээр байдаг шиг тэвчээртэй байхын тулд бэрхшээл гэдэг чинь тохиолдох хэрэгтэй.Биднийг хорлож байгаа хүмүүс үнэндээ бидний хамгийн сайн найз юм, учир нь юунаас ч долоон дор хорлодог уурыг даван туулах бололцоог олгодог.

Бүтэлгүй юм тохиолдох болгонд нүгэл минь нимгэрч байна гэж тайвширан үлдсэн нүгэлээ ариусган, буян хураах урам зоригтой болох хэрэгтэй.”Надад ийм юм учрах ёсгүй”гэх аймшигтай бодлоо таяагдан хаяж ,бэрхшээл бол хэрэгтэй юм байна гэдэг эерэг бодолтой нөхөрлөх хэрэгтэй юм байна.

Эдгээр зөв сэтгэлээр зовлонд хандаж чадвал таны сэтгэл улам хөнгөрнө.Өөртөө итгэх итгэлд тэр байтугай хүндхэн бэрхшээл ч муугаар нөлөөлж чадахгүй, харин бэрхшээлтэй болгохын оронд жаргалын эх үүсвэр болно.

Бүх зовлон жаргал сэтгэлээс үүсдэгийг мэдвэл гадны ямар ч зүйлд хорлогдохгүй.

Хэрвээ аз жаргалыг гадаад эд зүйлээс хайвал ертөнцийн эрхэнд орж , өчүүхэн шүүмжлэлээс болж гутрана.

Эцэст нь үйлийн үрийн онолоор: нүглээс зовлон гарна, буянаас жаргал гарна.

Гагцхүү мунхагууд гомдолдог, ухаантнууд юм бүхнээс ухаарлыг олмуй.

       

 



elaborate?