Бурхан багшийн сургааль.

Үргэлжлэл…

Бурхан багшид итгэх итгэл түргэн дэлгэрэх ану
Бурхан багшийн ертөнцийн, хил хязгаар өргөжин тэлнэ гэсэн үг.
Хорвоод гэгээрнэ гэж итгэдэг хүн л, цусыг сүү, шунал тачаалыг,
Хосгүй энэрэнгүй сэтгэл болгож, бурхан багшийн ертөнцийг бүтээдэг.

Бурхан багшийн ертөнц нь гэгээрэхийн баяр баясгалангаар дүүрэн
Буй цэцэгсийн гэрэл нь, оюун ухааныг магтан дуулж
Бусад шувуу жигүүртэн нь, ном сударыг суртчилж байдаг
Бултаар хүний, хамгийн сүүлчийн орон гэрээ олох газар бүлгээ.

Ариун ертөнцөд хүрсэн, Бурхан багшийн үр хүүхэд
Ахин энэ ертөнцөдөө ирж, Багшийн үйлсэд хамтран зүтгэх ёстой.
Амьд бүхний сэтгэл, өөрийн ертөнцийг бүтээж буй цагт
Ачлалт дээд бурхан багшийн үйл хэзээ ч үл дуусмой.

Нэг галаас тоолж баршгүй олон гал асахтай адил
Нигүүлсэл бурхан багшийн сэтгэлийн гал хүмүүсийн зүрхэнд,
Үргэлж гал асаан бадраах бөгөөд энэ нь үүрд үргэлжилж,
Үлэмж ачлалт Бурхан багшийн ертөнцийг чимэх бөлгөө.

Миний ямар мэт хураасан буян үүгээр
Шашин хийгээд амьтан бүхэн дор
Алин тустай болоод ялгамжтайд
Богд Лувсандагбын шашины зүрхэнг өнөд гийгүүлэх болтугай.

За ингээд Бурхан багшийн үүх түүх, номлол сургаалийг өнөөгийн мунхаг бидэнд ойлгомжтой хэллэгээр минь бичиж энэхүү номыг бүтээсэн Монгол улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д. Нацагдоржийн шагналт, яруу найрагч Пунцагийн Бадарч гуайдаа гүн талархалаа илэрхийлье. Та өндөр насыг зооглон, энх тунх байж олон сайхан уран бүтээл туурьвихын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.



elaborate?