Б. Чулуунцэцэг ” Ээждээ”
Ээжээ та миний хайртай наран
Элгэндээ нааж хүн болгосон амьд бурхан
Буян гуйж хичнээн ч удаа сөгдөн мөргөвч
Бурханаас илүүтэй таныгаа л би шүтдэг шүү
Тэртээ уулын орой цайвалзан дайвалзан бөхийх шиг
Тэргүүнд тань хяруу унаж насыг тань орчлон элээнэ
Тэрлэг тань томдож өөрөө та жижгэрсээр
Тэгсэн ч таны минь хайр ердөө дундрахгүй
Дандаа ээжийгээ баярлуулж явна аа гэж боддог хэрнээ
Даан ч их зовлонг асуулгүйгээр танд би авчирдаг
Давилуун дэврүүн миний цагаан лайнд
Даль жигүүр ургатлаа л та баярладаг
Ганцаардаж гутрах болгонд таньдаа л үнсүүлж тайтгардаг
Газарт хөл хүрэхгүй баярлахдаа таньдаа л дуулгах гэж онгирдог
Яаж ч аягласан намайг тэр чигээр нь хүлээж авах
Яруухан урсгалтай гол ганцхан та юм шүү
Хайр тань надад сайхан сэтгэл болж ууссан
Халамжаар тань би ертөнц урлаж гундахгүй амьдарна
Дэлхийгээр дүүрэн байхан бүсгүйчүүд инээмсэглэн байдаг ч
Дэндүү cайхан таныг минь гүйцэх нь даан ч алга даа

elaborate?