Чамдаа хайртай

Би чамдаа хайртай гэж 
Бичиж байгаад чинь баярлалаа
Энэхэн биений минь нэгэн хэсэг
Эр хүн чамдаа хайргүй байхын аргагүй ээ.
Ариун хайрын минь ундрага
Агуу сэтгэл минь байгаа цагт
Сайхан сэтгэлт чамдаа би чинь
Саран наран шиг дурлахгүй байхын аргагүй ээ.
Үнэнч хайр минь байгаа цагт
Үхтэлээ хамтдаа хорвоог туулна
Бие биенээ гэх сэтгэл байхад
Бүх юм бүтнэ ээ хайрт минь.
Дэмий бодлоор сэтгэлээ зовоож
Дэргэдийн амьдралаа бусниулах хэрэггүй
Итгэл гэдэг бамбараа асаан
Энэ л амьдралыг хамтдаа туулъя
Хишигээ.


elaborate?