Манай гэр бүлийн найз болох Жоныг бид их хүндэлдэг.Зөвхөн түүнийг америк хүн гэсэн утгаар нь биш харин ухаалаг хүмүүн гэсэн талаас нь…
Жоныг гаднаас нь харахад америкчуудын өөрсдийнхөн хэллэгээр “коол” залуу. Хэдийгээр түүний амьдрал дээшээ доошоо “галзуу хулгана” шиг байдаг ч гэсэн сэтгэлээрээ бид нараас хувь илүү гэгээрлийг олсон гэж би боддог.Анх бид Жонтой 1999 онд Дэнвэрийн “Далайн дээрэмчин”нэртэй уран зургийн галлерейд санамсаргүй орж яваад танилцаж билээ\тэр үед Жон бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байв\. 12 жилийн өмнө Жон маань урт үс,нарийхан жинсэн өмдтэй, савхин хүрэм өмссөн нилээн задгай байрын зантай зураач залуу байж билээ.Түүнээс хойш бид үерхэж нөхөрлөөд 12 жил өнгөрчээ. Цаг хугацаа өнгөрч Жон хүнтэй сууж ,хүүхэдтэй болсон ч түүний үс болон хувцаслалт өөрчлөгдөөгүй ба өөрчлөгдсөн юм нь харааны шил зүүдэг болж намирсан бор үсэнд нь хааяа ганц нэгхэн цагаан үс харагдаж, хорвоог эргүүлэхэд ч бэлэн зан нь номхон дөлгөөн болж .
Жоны төрж өссөн гэр бүлийнхэн бүгд загалмайтны шашинг шүтдэг боловч найз маань буддын шашинг шүтдэг. Магадгүй тий ч учраас бидний үерхэл энэ олон жил болсон юм болов уу гэж боддог. Нэгэн амралтын өглөө нөхөр бид хоёр орондоо жаал зуул юм яриад хэвтэж байлаа. Цонхоор саяхан гөлгөлсөн модны шинэхэн ногоон навчис харагдан,шувууд жиргэж,хаврын сайхан өглөө биднийг угтсан юм. Нөхөр маань цонх энэ бүхнийг харж байснаа: Манай Жон ч их ухаантай сайхан хүн шүү. Саяхан надад -би өглөө босох болгондоо энэ орчлон ертөнцөд амьд байгаадаа баярладаг гэж хэлсэн гэв.Үнэхээр хэрвээ бид энэ хорвоо дээр амьд байгаагүй бол энэ сайхан болгоныг мэдэрч хэзээ ч чадахгүй байсан.Хүн гэдэг ерөөсөө үргэлж л дандаа өөртөө зөв юмыг хэлж сануулж түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө жаахан ч гэсэн чармайлт гаргаж байх ёстой юм болов уу гэж бодогдоно. Миний санах нээ, манай монголын нэг л нэртэй дуучин байсан санагдана”-хэрвээ чи аархаж амьдарч явбал амьдрал чамд сөгдөх болно”гэсэн утгатай. За энэ талаар ч бол үнэхээр мэдэх юм алга аа. Зарим хүмүүс өөрсдөө буруу замаар будаа тээж амьдарч явж байгаагаа амьдралыг хаашаа л бол хаашаа эргүүлж байна,амьдрал миний өмнө сөхөрч байна гэж сэрүүн зүүдэлдэг байх.Битгий л олон хүн ингэж бодож насны эцэст тамын тогоо руу ороосой гэж залбирна.Хийсэн үйл болгон өөрийн үртэй.Сайн юм хийвэл түүнээс сайн үр гарна, муу юм хийвэл түүнээс муу л үр гарна. Энэ маш энгийн ойлголт боловч яг үнэндээ хүн хэзээ ч энэ талаар цаг үргэлж бодож өөрийн үйлээ хянаж чаддаггүй. Сэтгэл ,бодол бол аливаа юмны эхлэл. Сэтгэлээс бүх юм үүдэлтэй. Тэгвэл бид яагаад хамгийн хялбар бодол болох амьд байгаадаа баярлаж нэг ч өдрийг болов амьдрал олгосон аав ээждээ баярлаж, дэргэд чинь жаргал зовлонг чинь хуваалцан байгаа эхнэртээ, гэр дүүрэн инээд баясал авчирдаг хүүхдүүддээ нүүр дүүрэн инээд, урмын сайхан үг хэлж ,тэдэндээ чинхүү сэтгэлийн үгээ хэлж болохгүй гэж.Та анзаараарай, тэр өдөр танай гэр бүлийнхэн бүгд нэг л сайхан халуун дулаан уур амьсгалтай болж бие биендээ инээмсэглэл бэлэглэж тийм гэхийн аргагүй нэг л сайхан болно.Сэтгэлийн амгалан бол аз жаргал мөн гэж Далай багш хэлсэн байдаг.Хэрэв бид эргэн тойрны хүмүүсээ өөрчилье \зөв тал руу\ гэвэл өөрөөсөө л эхлэх хэрэгтэй. Хүн цаг үргэлж өөрийгөө биш дандаа хүнийг харж шүүмжилж байдаг. Өөрөөрөө үлгэр дуурайл үзүүлбэл тэр хүний хэлсэн үг зөвлөсөн зөвлөлгөө сая хүндээ хүрч үр дүн сайнаар гарна.Бидний монголчууд багаасаа соц үеийн захиргаадалтын үед төрж өссөн болоод ч тэр үү, эсвэл аав ээжийн хатуу чанга хүмүүжүүл дор бага, идэр насаа өнгөрүүлсэн болоод ч тэр үү заавал нэг захиргаадалтан дор, ямар нэгэн хяналтан дор байж л ямар нэгэн хийдэг. Харин ямар ч шахалтгүй сул задгай байлгаад өөрөө хийхийг нь хүлээвэл магадгүй хэзээ ч хийхгүй байх.Манай гэр бүл энэ журмыг бий болгон 10 сарыг муу үг хэлэхгүй,муу юм бодохгүй, бие биендээ инээд бэлэглэж ,уурлахгүй байх сар болгосон. Ямар сайхан үр нөлөө мэдэрч байна гээч. Гайхаммшигтай. Яваандаа бид гэртээ Далай багшийн сургаалиудыг бичиж энд тэндгүй тавья гэж бодож байгаа. Ингэж байж л бид өөрсдийгөө засаж үр хүүхдүүддээ үлгэр жишээ болно гэж бодно. Хүн хэлэхээс нааш цаас чичихээс нааш цоордоггүйтэй адил…Бид найз нөхөд та нарыгаа энэ хөдөлгөөнд уриалж байна.Гэхдээ энэ болгоны эцэст таны гаргах шийдвэр л бүхнийг шийднэ.
Leave a reply to Eriko Tsogo Cancel reply