Яруу найрагч Базарын Мөнхдэлгэрийн шүлэгээс уншигч та нартаа толилуулъя:
Санахуй
Огшиж байна би
Оддын зүг ширтэн далайн түрлэг сонсохуй
Ононгийн тунгалаг ус хойлоод тултал урсан ирж
Оройд нь цас шуурах Алтайн уулс цээжний мухарт өндөлзөн
Омголон хар азрага минь судас гүрэлзүүлэн давхихад
Огшиж байна миний бие эх орныхоо үзэсгэлэнд
Шатаж байна би
Шаргал нарыг ширтэн салхины чимээг сонсохуй
Шар талын минь цэцэгс амьсгалд үнэртэн ирж
Шандны цэнгэг усыг жаргааж нисдэг шувуудтай
Шаргачин янзага хоёр минь биеэр жирэлзэн давхилдахад
Шатаж байна миний сэтгэл ариун хайрынхаа дөлөнд
Санаж байна би
Сарны гэрэлд алхан модод шуугихыг сонсохуй
Сархаданд хөлчүүрхэх мэт хөл нэгэнтээ гуйвж
Саруул шөнийг баясган шуугиж хонодог айраг минь
Самсаа шархируулсан амтаа тархинд үсчүүлсээр ирэхэд
Санаж байна миний хүсэл голомтот цагаан гэрээ
Булгилж байна би
Бургас модны мөчирөөс болжмор жиргэхийг сонсохуй
Будант тэнгисийн дээгүүр жигүүртэй хүлэг шиг ниссээр
Буурал Хангайн бэлд яргуй цэнхэртэхийг үзэн
Бурхан халдун ууландаа хөрвөөмөөр гэнэт санагдахад
Булгилж байна миний зүрх нутагаа санах сэтгэлийн галд
Тэмцэж байна би
Тэнгэрийн заадсыг харан одод харвахыг үзэхүй
Тэртээд өнгөрсөн дээдэс минь бурханы орноос буун ирж
Тэмцэл тулаанд амь эрсдсэн ч урваж яваагүй түүхээр
Тэнүүн их талыг эрх чөлөөтэй нь хамт надад өгсөнөө ярихад
Тэмцэж байна би амьдрал хэмээх их тулаанд
elaborate?